интернэтээр мөнгө олох аргууд

Интернэт ашиглан мөнгө олох арга

Picture
Та бүхэнд мэнд хүргэе. Энэхүү блогийг ажиллуулах болсон нь нэлээд хэдэн шалтгаантай. Өнөөдөр монголчууд бидний амьдрал тийм сайхан байж чадахгүй л байна. Миний бодлоор энэ нь нэлээд олон талын хүчин зүйлээс хамаарч байгаа. Гэхдээ улс төр, эдийн засаг гэж ярихаасаа илүүтэйгээр хувь хүний өөрийнхөө хүч бололцоог бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаатай холбож ойлгох нь зүйтэй болов уу. Монгол улс маань өнөөдөр импортоор бүхий л зүйлээ гаднаас оруулан төдийлэн экспорт хийж чадахгүй мөнгөний урсгал ихэвчлэн гадагшаа чиглэж байгаа үед бага ч болов мөнгийг дотогш нь монголын ард түмэн рүү чиглүүлэхийг хүссэн билээ. Би өөрөө мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг. Мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг мундаг мундаг залуучууд маань өдөр шөнөгүй хувийн компанид ажиллан байж арай илүү цалин авдаг ч үүнийг дэлхийн бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад дэндүү бага цалинждаг. Ажлын хажуугаар мөнгө олох янз бүрийн л арга байдаг. Миний хувьд ажлын хажуугаар орлогоо нэмэгдүүлэх янз бүрийн аргуудыг судалж үзлээ. Жаахан залхуу биеийн амар хялбарыг хардаг хүнд тогтмол цагийн ажил хийх нь нэг их таалагддаггүй. Ийм учраас интернэтээр мөнгө олох аргуудыг нэлээдгүй хугацаанд судалж үзсэн. Интернэтээр мөнгө олно гэдэг тийм ч амар хялбар зүйл биш бөгөөд хулхидуулах магадлал маш их өндөр байдаг. Гэхдээ зөв аргаар зөв хөдлөх юм бол бас ч болохгүй зүйл биш. Бүр ихээр мөнгө олохгүй ч гэсэн чамлахаар чанга атга гэсэн үг байдаг даа. Тэрэнтэй л ижил. За дараа үргэлжлүүлье. ажилтай болчихлоо.